
ХАНЫН САМБАР
Нарны аймгийн 8 гараг, астеройд, куйпер бүслүүр болон дэлхийн агаар мандлыг нэр томъёотой нь хамт тайлбарласан. Тойрог замд гарагууд хэрхэн эргэлддэг болохыг үзэх боломжтой бөгөөд одон орон судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн болох Галилео Галилей 3 хэмжээст дүрслэлээр гарч ирэн өөрийнхөө нээлтүүдийг танилцуулна.